Алын хэсэг орон нутагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алын хэсэг орон нутагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байна

396999394_721417193364729_2503314485189240937_n.jpg

/2023.11.01/: УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

ХХААХҮЯ, ОБЕГ, УЦУОМСМХ-ийн холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэгт багтаж, энэ сарын 03-ныг хүртэл Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана.

Эх сурвалж: ОБЕГ

Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад БНХАУ хамтран ажиллахаа илэрхийллээ
Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад БНХАУ хамтран ажиллахаа илэрхийллээ
 
Олимпын гүүрний уулзварт дөрвөн хүүхэд автомашинд мөргүүлж, гэмтжээ
Олимпын гүүрний уулзварт дөрвөн хүүхэд автомашинд мөргүүлж, гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.