Эмэгтэй хүмүүжигчид Шатрын дэлхийн хошой аварга боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй хүмүүжигчид Шатрын дэлхийн хошой аварга боллоо

/2023.10.16/: ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчийн дунд шатрын Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн цахим тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.

Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 багийн нийт 24 тамирчин оролцлоо.

Монгол Улсын баг, тамирчид 2021 онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг алтан медаль, өнгөрсөн оны тэмцээнээс эмэгтэй баг дэлхийн аварга болсон амжилтыг тус тус үзүүлж байсан юм.

Эх сурвалж: ШШГЕГ

ВИДЕО: E-Mongolia платформ хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо
ВИДЕО: E-Mongolia платформ хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.