Соёлын сайд Ч.Номин БНФУ-ын Соёлын сайдтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин БНФУ-ын Соёлын сайдтай уулзлаа

/2023.10.16/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийсэн.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Соёлын сайд Бүгд Найрамдах Франц Улсын Соёлын сайд Рима Абдул Малактай уулзаж хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл Франц Улсын “Фильм Франц” байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж, хамтран кино уран бүтээл туурвих асуудлаар хоёр орны Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх саналыг тавив.

Мөн уулзалтаар хүүхэд залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох үүднээс өсвөр насны хүүхдүүд соёлын үйлчилгээ, сургалт дугуйланд хамрагдаж улмаар тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх замаар соёлын боловсролыг дэмжих арга хэмжээ буюу Франц Улсад хэрэгждэг соёлын пассын системийг Монголд нэвтрүүлэх талаар туршлага судалж санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон явдалд Соёлын сайд Ч.Номин БНФУ-ын Соёлын сайд Рима Абдул Малакд талархал илэрхийлж, цаашид соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Соёлын яам

Microsoft түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалтаа амжилттай хийлээ
Microsoft түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалтаа амжилттай хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.