/2023.10.16/: Афганистаны баруун хэсэгт дахин хүчтэй газар хөдлөлт болов.
Өмнөх болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амь үрэгджээ.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Герат хотын ойролцоо болсон бөгөөд 6.3 км-ийн гүнд хөдөлжээ.
Газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар нэг хүн амиа алдсан бол 100 хүн гэмтэж бүс нутгийн эмнэлэгт эмчлүүлж байна гэж ДЭМБ мэдэгдэв.
Өмнөх газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж НҮБ-ын Хүүхдийн Хүүхдийн сан мэдээлэв.
АНУ-ын ГХЯ тайландаа хамгийн сүүлийн газар хөдлөлтийн голомт нь Афганистаны гурав дахь том хот болох Ираны хилийн ойролцоох Херат хотоос баруун хойд зүгт 30 км-ийн зайд болсон гэж мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт газар хөдлөлт Гератаас 40 км-ийн зайд орших Зиндажан тосгонд болсон юм.
Чичирхийллийн улмаас газар хөдлөлтийг тэсвэрлэхээргүй хуучны байшингууд бүхэлдээ нуранги болон хувирчээ.
Өмнөх газар хөдлөлтүүдийн улмаас хүмүүс орон гэргүй болж, гадаа майханд унтаж байсан тул энэ удаагийн газар хөдлөлтийг хохирол багатай туулжээ.
Эх сурвалж: ВВС