Ерөнхий боловсролын сургуулийн хажуу дахь архины оромжуудыг цэгцлэхээр оюутнууд тэмцэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий боловсролын сургуулийн хажуу дахь архины оромжуудыг цэгцлэхээр оюутнууд тэмцэж байна

/2023.10.16/: Нийслэлийн ерөнхий боловсролын 33-р сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа 14 караоке, диско бар, шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах зорилготой ХҮҮХДИЙН ЭРХ хамгаалах оюутнуудын нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийн хөтөч хуулийн фирмээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд хөндөгдөж буй үндсэн асуудлын зорилго, агуулга, бодит байдлыг камерын дуранд буулгасан СУРГУУЛИЙН ОРЧНООС СУРГАЛТЫН ЧАНАР ТӨСӨЛ-ийн гэрэл зургууд Монументаль арт галерейд үзэсгэлэнд дэлгэгджээ.

May be an image of 8 people and text

Төсөл хэрэгжүүлэгч Альфа баг нь МУИС-Хууль зүйн сургуулийн оюутан Б.Гэрэлт-Од, Х.Мичидмаа, Ш.Ичинхорлоо, П.Анарзаяа, Т.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгаа аж.

Уг төслийг дэмжигч, зохион байгуулагчаар "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ ажиллаж байна.

Эх сурвалж: "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ

Олон тооны загас хууль бусаар барьж, тээвэрлэж явжээ
Олон тооны загас хууль бусаар барьж, тээвэрлэж явжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.