Г.Занданшатар: Мод тарьж, ногоон төглөөр гоёх соёлыг түгээж яваа хүн бүрт талархал илэрхийлье
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Мод тарьж, ногоон төглөөр гоёх соёлыг түгээж яваа хүн бүрт талархал илэрхийлье

/2023.10.16/: Манай улс 2010 оноос жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласнаар эл өдрийг тэмдэглэдэг дэлхийн 33 дахь улс болсон юм.

Өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намрын мод тарих өдөр” нээлтээ хийж, иргэд олон нийт, гэр бүл, хамт олноороо ногоон байгууламжийг цогцлоох үйлсэд нэгдэв.

Уг арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг мод тарих хөдөлгөөн хүн төрөлхтнийг нэгтгэж, хамгийн эрхэм үүрэгт тооцогдож байна хэмээн онцлов.

May be an image of 12 people and grass

Тэрбээр, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарих соёлыг түгээж, эх дэлхийд ээлтэй эерэг хэвшлийг үлгэрлэж яваа иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлд талархал илэрхийлэхийн сацуу тарьсан моддоо тогтмол тордон арчилж, ургуулах нь нэн чухал гэдгийг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн мод тарих өдөрт идэвх, санаачлагатай оролцож, өөрдсийн цогцлоосон ногоон төглөөр дамжуулан илүү сайхан эх дэлхийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа иргэд, аж ахуйн нэгж, хамт олны төлөөлөлд баяр хүргэж, батламж гардуулсан юм.

May be an image of 11 people, tree and grass

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2009-2020 оны хооронд нийт 110 000 мод тарьсан бол 2021 оноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд 50 000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьж, одоогоор 98.5 хувийн амьдралтай ургуулж байгаа аж. Энэ оны намрын мод тарилт аравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд үргэлжиллээ.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр багавтар үүлтэй, 14-16 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 14-16 хэмийн дулаан байна
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.