/2023.10.05/: Нийслэлийн Ерөнхий менежер М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хувийн хэвшлийн орон сууц нийтийн аж ахуйн конторуудтай /ХОСК/ уулзаж байна.
Нийслэл хотын 4268 орон сууцны ашиглалт үйлчилгээг орон нутгийн өмчит 1, хувийн хэвшлийн 59 орон сууц нийтийн аж ахуйн контор хариуцан ажиллаж байна.
Эдгээр 4268 орон сууцны барилгаас 2006 орон сууцыг буюу 47 хувийг ОСНААГ, ОНӨААТҮГ-аас , 2262 орон сууц буюу 53 хувийг хувийн орон сууцны 59 компаниуд хариуцаж ус дулаан дамжуулах 1223 төв, 1548 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан 240 мянган өрхийн оршин суугчдын халаалт, дулаан, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлж байна.