Хотын даргаар ажиллах Х.Нямбаатарын намтар
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргаар ажиллах Х.Нямбаатарын намтар

/2023.10.04/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллуулах саналтай байгаагаа илэрхийлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэр дэвшүүлж Ерөнхий сайд баталснаар Хотын дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч болох юм.

Тэгвэл Х.Нямбаатарын намтрыг хүргэж байна.

Хишгээгийн НЯМБААТАР / Монгол Улсын Их Хурлын гишүүн /

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд - 48 дугаар дунд сургууль
2000 онд - Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд - Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд - Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд - Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд - Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2007 онд - Орхон их сургуульд багш
2005-2009 онд - Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд - Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд - Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд - Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд - Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд - Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

2011 онд - Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд - Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ипотекийн зээлд хамрагдах бол урьдчилгаа нь 10 ХУВЬ байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ипотекийн зээлд хамрагдах бол урьдчилгаа нь 10 ХУВЬ байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.