Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлахыг даалгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлахыг даалгалаа

/2023.09.26/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

“Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Эх сурвалж: ЗГ

Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд зөвлөгөө өгөх төв нээгдлээ
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд зөвлөгөө өгөх төв нээгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.