“Монгол өв соёл 2023” арьсан урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол өв соёл 2023” арьсан урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн болж байна

/2023.09.26/: Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд Монголын Арьсан Урлагийг Хөгжүүлэх Холбооны тэргүүн МУСТА зураач уран бүтээлч Чүлтэмийн Баярсайханы “Монгол өв соёл 2023” арьсан урлалын бүтээлүүдээс дэлгэн олны хүртээлд хүргэж байна.

Авдар сав нь байгаль цаг уурын нөхцөл мөн хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээний хувьсал өөрчлөлт, боловсронгуй технологи болон соёл урлагтай холбоотой хөгжиж ирсэн.

May be art of indoors

Нүүдэлчин Монголчуудын ширэн урлал эрт үеэс үүсэж, өнөөг хүртэл хөгжиж ирсэн бөгөөд эртний цэрэг эрс нь хатаасан ширээр хуяг дуулгаа хийдэг байсан нь тод харуулна. “Монгол өв соёл 2023” цуврал үзэсгэлэнгийн гол зорилго нь өнөөгийн хүүхэд залуучууддаа арьсан урлалын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах юм.

Ч.Баярсайханы бүтээлүүд нь Монголын уламжлалт хөөмлийн аргаар цэвэр үхрийн ширэн дээр хийсэн морины бурхан Дамдин Янсан, Баян Намсрай, ямааны арьсыг хатааж сийлсэн хийморийн морь, Ганга нуур, Дугар зайсан, сарлаг, эх үрс зэрэг ханын чимэг. Хэрэглээний авдрыг гоёлын арьсаар битүү бүрж, бурхантай авдар, даллагын хайрцагтай нь хамт бүтээснээрээ онцлогтой юм.

May be art

Уг үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Соёлын яам

Ирландын гимнастикийн холбоо арьс өнгөний үзэл гаргасандаа уучлалт гуйв
Ирландын гимнастикийн холбоо арьс өнгөний үзэл гаргасандаа уучлалт гуйв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.