Ирландын гимнастикийн холбоо арьс өнгөний үзэл гаргасандаа уучлалт гуйв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирландын гимнастикийн холбоо арьс өнгөний үзэл гаргасандаа уучлалт гуйв

Gymnast Simone Biles stands wearing a gold medal round neck

/2023.09.26/: Ирландын гимнастикийн холбоо өнгөрсөн жил охидод медаль гардуулах үеэр медаль гардуулж буй эмэгтэй өнгөт арьст залуухан гимнастикчин охиныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тул уучлалт гуйлаа.

2022 онд Дублин хотод болсон үйл явдлын тухай олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн бичлэгт медаль гардуулж буй эмэгтэй нь өнгөт арьст гимнастикч охинд медаль зүүлгүйгээр алгассан байгаа нь харагдах аж.

Ирландын гимнастикийн (GI) холбооноос даваа гарагт өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Бид гимнастикч болон түүний гэр бүлийнхнээс болсон явдалд уучлалт гуйхыг хүсч байна. Ирландын гимнастикийн (GI) холбоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг бүх хэлбэрээр буруушааж байгаа" гэв.

Баасан гарагт нийтэлсэн видео удалгүй цахим ертөнцөд ихээхэн шүүмжлэл дагууллаа. Бичлэгтэй холбоотойгоор Олимпийн долоон удаагийн медальт Билз гимнастикч Симоне Билз охинд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдээд байгаа юм.

Олимпийн долоон удаагийн медальт Билз өнгөрсөн бямба гарагт өмнө нь Twitter гэгддэг X платформ дээр "Болсон үйл явдал миний зүрхийг шархлуулсан ... Ямар ч спортод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах газар байхгүй" гэж хэлэв.

Өмнө нь хийсэн мэдэгдэлдээ GI нь "алдаа" хийсэн албан тушаалтныг өмгөөлж байсан ч 2022 оны гуравдугаар сард охины эцэг эхээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зан үйлийн талаар гомдол ирснийг хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн "2023 оны наймдугаар сард хоёр тал тохиролцсоны дүнд албан тушаалтан уучлалт гуйж, охин медалиа ёслолын дараа гардан авсан гэж" мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

ЗГ-ын хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЗГ-ын хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.