“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулна

/2023.09.26/: Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

Гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ажлын хэсгээс “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг дэмжих үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тул асуумж бөглөх, цахим хэлэлцүүлэгт бүртгүүлэхийг уриалж байна.

Асуумжийн үр дүнг цахим хэлэлцүүлэгт танилцуулан, улмаар эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр төр, засгийн бодлого шийдвэрт тусгах чухал ач холбогдолтой юм.

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим асуумжийг 2023 оны аравдугаар сарын 02-ны дотор бөглөнө үү. Асуумжийг ЭНД дарж бөглөнө үү.

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” цахим хэлэлцүүлгийн бүртгэл 2023 оны аравдугаар сарын 06 хүртэл явагдана. ЭНД дарж хэлэлцүүлэгт бүртгүүлнэ үү.

Мөн d.parliament.mn цахим хуудсаар асуумж бөглөж, цахим хэлэлцүүлэгт бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: УИХ

Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлийн авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлийн авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.