/2023.09.22/: Ноцтой осол гарч, хүүхдийн амь эрсэдсэнтэй холбоотойгоор олон нийт хуулийн заалтуудыг чангаруулахыг шаардаж эхлэв.
Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр:
Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар: авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 байснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.
Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна.