Дарханд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв“ нээгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв“ нээгджээ

/2023.09.14/: Монгол Улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийн хамт Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5,200 гаруй тусгай хэрэгцээт иргэн, 0-16 насны 510 хүүхэд байна гэсэн судалгаа байдаг.

Тэдэнд чиглэгдсэн олон улсын стандартад нийцсэн орчин тохижилттой, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, нийгмийн оролцоог нь бэхжүүлэхэд зориулагдсан "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн албан ёсны нээлт өнөөдөр болж байна.

May be an image of 3 people and text

Монгол Улсын Засгийн газар донор байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж буйн нэг болох, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2018 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн хүрээнд Дархан-Уул, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь 2000 орчим метр квадрат талбай бүхий хөдөө, орон нутагт хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн, түгээмэл загварын дагуу байгуулагдсан төв юм.

Тэдэнд эрүүл мэнд, сэргээн засал, сэтгэл зүй, нийгмийн үйлчилгээ гээд бүх талын үйлчилгээг үзүүлж, ямар ч бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжтой гэдгээрээ онцлогтой.

Франц улс нэг удаагийн электрон тамхи татахыг хориглоно
Франц улс нэг удаагийн электрон тамхи татахыг хориглоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.