Жилд 40 англи хэлний багш БНЭУ-д суралцана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жилд 40 англи хэлний багш БНЭУ-д суралцана

/2023.09.14/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад Хэргийн дэд сайд С.Кумар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамнаас тус улсын санхүүжилтээр баригдах Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсныг дуулгав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулан барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг баталгаажууллаа.

Түүнчлэн “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв”-ийн барилга угсралтын үйл ажиллгааг эрчимжүүлэх, англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Уулзалтын эцэст хамтарсан санхүүжилтээр жилд 40 хүртэлх англи хэлний сургагч багшийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

“Ханжоу - 2022” Азийн XIX наадам эхлэхэд 9 хоног үлдлээ
“Ханжоу - 2022” Азийн XIX наадам эхлэхэд 9 хоног үлдлээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.