/2023.09.08/: Цагдаагийн байгууллагад өчигдөр шөнийн 02 цаг 11 минутад “Бөхийн өргөө”-ний орчимд гар утас булаагаад зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Э”-ийн “I phone-13” загварын гар утсыг 37 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ булааж зугатсан үйлдлийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хохирогчийн гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлж байна.
Иймд иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж, талбайд явахдаа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж, замаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар үйлчлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ