Хонконгд 1884 оноос хойш бүртгэгдсэн хамгийн их устай бороо оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгд 1884 оноос хойш бүртгэгдсэн хамгийн их устай бороо оржээ

Drainage workers rescue a driver stranded due to flooding during heavy rain in Hong Kong on September 8, 2023.

/2023.09.08/: Баасан гарагт их хэмжээний хур тунадас орсны улмаас, Хонконгийн ихэнх нутаг, метроны буудлууд усанд автаж, жолооч нар зам дээр гацсан тул эрх баригчид сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг аюулгүй хоргодох газар хайхыг уриалав.

Үер пүрэв гарагийн орой эхэлсэн бөгөөд 23:00 цаг гэхэд 158 миллиметр бороо орсон талаар Хонг Конгийн ажиглалтын төв мэдээллээ. Ийм хэмжээний хур тунадас 1884 онд бүртгэгдэж эхэлснээс хойшхи анх удаа орж байгаа аж.

7.5 сая хүн ам шигүү суурьшсан байдаг хотын зарим хэсэгт 24 цагийн дотор бараг 500 мм хур тунадас орсон гэж OGimet цаг агаарын мэдээллийн цахим сайт мэдээллээ.

Vehicles submerged in a flooded parking lot in Hong Kong on September 8, 2023.

Энэхүү цаг агаарын гэнэтийн нөхцөл байдал нь олон оршин суугчдыг гайхшруулсан бөгөөд Хонконгд сүүлийн таван жилд байгаагүй хүчтэй хар салхи хэдхэн хоногийн өмнө дайран өнгөрсөн юм.

Анх супер хар салхи байсан Саола хар салхи өнгөрсөн амралтын өдөр Хонг Конгод хүрч ирэхдээ 2-р зэрэглэлийн хар салхитай тэнцэх хэмжээнд суларсан боловч модыг нурааж, олон зуун нислэг цуцлахад хүргэсэн хүчтэй хэвээр байв. Хар салхины улмаас 86 хүн гэмтэж бэртсэн гэж засгийн газар мэдэгдэв.

Баасан гарагт болсон үерийн улмаас бизнесийн томоохон тасалдал үүсч, хөрөнгийн зах зээл өглөөний арилжааг цуцалж, бүх сургуулиуд хаагдсан байна. Баасан гарагт эрх баригчид аюултай нөхцөл байдлаас шалтгаалж, чухал бус ажилчдыг гэртээ үлдэх эсвэл найдвартай хоргодох байр хайхыг уриалав.

A shopping mall floods during heavy rain in Hong Kong on September 8, 2023.

“Онцгой” нөхцөл байдал, тухайлбал “үер буух, замын хөдөлгөөн саатах, хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй” нөхцөл байдал 18.00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж засгийн газар мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Сэлбэ голын эрэг дагуух түр даланг буулгаж дуусчээ
Сэлбэ голын эрэг дагуух түр даланг буулгаж дуусчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.