Хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алджээ

/2023.08.31/: Архангай аймаг, Тариат суманд нуурын усанд 2 зорчигчтой “Портер" загварын ачааны автомашин живсэн тухай дуудлага өчигдөр өдрийн 10:02 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг туулан 11:30 цагт очиход тус сумын харьяат иргэн Г, Г нар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Ногоон” нуурын усанд живсэн байжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:02 цагт малчин Г 38 настай, эмэгтэйн цогцсыг нуурын 1.5 метрийн гүнээс, автомашиныг нуурын 4 метрийн гүнээс олж, татан гаргахад автомашины бүхээг дотор иргэн Г 38 настай, эрэгтэйн цогцос байсныг тус тус гарган Тариат сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3491 иргэн бүртгүүлжээ
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3491 иргэн бүртгүүлжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.