Аравдугаар Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аравдугаар Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ

/2023.08.31/: Аравдугаар Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ.

Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдарыг нь өгүүлэхүйд:

Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.

May be an image of 4 people

90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ.

Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны саданг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүртээ дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Гандан Лавран Ажлын алба

2025 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн байгууллагууд хос бичиг хэрэглэх хууль хэрэгжинэ
2025 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн байгууллагууд хос бичиг хэрэглэх хууль хэрэгжинэ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.