СХД-ийн 162 дугаар сургуулийг “Монгол-Оросын хамтарсан сургууль“ болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 162 дугаар сургуулийг “Монгол-Оросын хамтарсан сургууль“ болголоо

/2023.8.30/ Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.

Өөрчлөлт 2023-2024 оны хичээлийн жилээс эхэлж, Монгол-ОХУ-ын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг удахгүй зохион байгуулна гэв.

Мөн ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сайд нарт үүрэг болголоо.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай. Ашиглалтад ороод ердөө жил гаруй болж буй.

Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана
Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.