Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана

/2023.08.30/: Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдалд Улсын Их хурлын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлт хийж “Аймаг дундын отрын бүс нутаг, бэлчээр ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 13 дугаар тогтоол гаргасан.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Үүнд:

  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад хил заагийн давхцалыг арилгах
  • Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг шинэчлэн зохион байгуулах
  • Аймаг дундын отрын бүсүүдийн бэлчээрийн төлөв байдлын судалгаа, дүгнэлт гаргах
  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт байгаа түүх дурсгалын үнэт эд зүйлийг соёлын өвийн хамгаалах

Тус ажлын хэсэгтэй холбоотой асуудлаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид, малчид, иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч ажиллана.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.