Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо

/2023.08.30/: Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.

Тус журмын хүрээнд Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд төслөө хэрэгжүүлэх хугацаандаа Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой юм.

Эх сурвалж: НБИХГ

Чингэлтэй дүүрэгт гарааш буулгаж газрыг чөлөөлсөн талбайд спорт цогцолбор барина
Чингэлтэй дүүрэгт гарааш буулгаж газрыг чөлөөлсөн талбайд спорт цогцолбор барина
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.