НҮБ-ийн гудамжны автозамыг хааж засварлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ийн гудамжны автозамыг хааж засварлана

/2023.08.29/: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р байрны урд уулзвараас Их сургуулийн гудамж МУИС хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 6-р хороо Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

May be an image of map and text

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Самарт яваад сураггүй болсон иргэн амиа алдсан байжээ
Самарт яваад сураггүй болсон иргэн амиа алдсан байжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.