Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдын цалингаас шалтгаангүйгээр хассан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдын цалингаас шалтгаангүйгээр хассан гэв

/2023.08.29/: Цагдаагийн байгууллагын алба хаагчид цалин багатай, дарга нарын дарамтанд ажилладаг гэдгээс эхлээд олон асуудлууд чих дэлддэг.

Тэгвэл энэ удаад Булган аймгийн цагдаагийн алба хаагчдын цалингаас шалтгаангүйгээр суутгаж байгаа талаар тус аймгийн цагдаагийн алба хаагч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Уг мэдэгдэлд:

Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаарх дараагийн баримт.

1. 2023 оны эхний хагас жилийн байдлаар буюу 2023.06.23-ны өдрийн цалин хасах тухай тушаалаар нэр бүхий 42 алба хаагчдын цалинг 10-20 хувь хассан боловч хассан тушаалаа 2023 оны 07 сард өглөөний яриан дээр танилцуулсан.

Энэ үед нөгөө хэдэн алба хаагч нар нь цалингаа хасуулснаа мэдэж байгаа юм. Энэ бол хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл шүү. Ажил олгогч ажилтанд урьдчилж цахимаар болон бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг шүү хуулиа уншина уу.

Хассан үндэслэл нь инээдтэй : 1. Санд алдаатай мэдээлэл оруулсан 2. Үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн г.м

Би бол эхний хагас жилээр бараг цалингаа нэмүүлэх байх, хэдэн хэрэг шийдсэн дээ ухааны юм л бодоод явж байж дээ хөөрхий. Тэгээд энийг газрын дарга хурандаа Л.Ганбаатараас асуухлээр “эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байна” гэж хэлж байгаа юм даа.

2.2023.04.15-ны өдөр Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн байгууллагын гаднах шат довжоо янзлах нэрийдлээр 140 гаран алба хаагчдын цалинг авах шийдвэр гаргаж, хүн бүрээс нэг өдрийн цалин авсан. Би гэхэд нэг өдрийн цалин 93,600 төгрөг хураалгасан. Энийг тасаг тасаг дотооддоо хураалгасан.

За яахав зарим нэг дотор нь ажиллаж байгаа алба хаагч нараас “юун сүртэй юм, цагдаагийн газраа хандивлаал биз” гэж хэлэх байх өө. Энд сүртэй юм яриагүй энэ асуудал таслан зогсоогдох ёстой гэдгийг үүгээр мэдэгдье гэжээ.

Энэтхэг багш сурагчдыг лалын шашинтай хүүхдийг алгадахыг шаарджээ
Энэтхэг багш сурагчдыг лалын шашинтай хүүхдийг алгадахыг шаарджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.