Иргэдийг мэс ашиглан дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийг мэс ашиглан дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

/2023.08.28/: Шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг энэ сарын 26-27-нд шилжих шөнө баривчилжээ.

Тэднийг баривчлах үед хулгайн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд хэргийг 17-23 насны Т, Б, Т, Н, Г нар үйлддэг байсан аж.

Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

“Солонго-1 орлогод нийцсэн орон сууцны хороолол“ барих төслийн гэрээг байгууллаа
“Солонго-1 орлогод нийцсэн орон сууцны хороолол“ барих төслийн гэрээг байгууллаа
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.