“Солонго-1 орлогод нийцсэн орон сууцны хороолол“ барих төслийн гэрээг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Солонго-1 орлогод нийцсэн орон сууцны хороолол“ барих төслийн гэрээг байгууллаа

/2023.08.28/: Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго-1 орон сууцны хороолол" барих төслийн гэрээг байгууллаа.

Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурлаа.

May be an image of 2 people and text

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах юм.

Эх сурвалж: БХБЯ

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.