БНХАУ-ын Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

/2023.08.28/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Цай Вэньруй Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэв.

Мөн Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа.

Эх сурвалж: ЕТГ

Олон улсын Атомын энергийн агентлаг хавдрын өвчлөлийг бууруулахад тусална
Олон улсын Атомын энергийн агентлаг хавдрын өвчлөлийг бууруулахад тусална
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.