Ардчилсан Намынхан Үндэсний Бодлогын хорооны хурлаа хийж чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан Намынхан Үндэсний Бодлогын хорооны хурлаа хийж чадахгүй байна

/2023.08.28/: “Их эвлэрэл өөрчлөлт амжилт” уриатайгаар өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан зарлагдсан ч эхэлж чадаагүй байсаар байна.

Хуралдаанд хэнийг оруулах эсэх тухай маргаан одоог хүртэл үргэлжилж байна. Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ:

-Намын асуудал дээр Хойд зүгийн гар хөл байна. Иргэний хөдөлгөөн нэртэй гадны санхүүжилттэй нөхдүүд байна. Ардчилсан нам ураныг дэмждэг. Ардчилал гэдэг бол хэн нэгнийг гадуурхах ёсгүй. Үндэсний Бодлогын хорооны хурлаар дэд дарга ,Ерөнхий нарийн бичгийн дарга, дүүрэг, аймгийн дарга нарын асуудлыг шийднэ. Намын дүрэмд өмнөх багт ороод ялагдуулсан багийн аль нэгэн гишүүн ахин нэр дэвшүүлэхгүй гэсэн нэг зарчим л байгаа.Шинэ баг бүрдэнэ. Намын дарга хамтрах хүнийхээ нэрийг оруулж ирнэ.

Түүнийг Үндэсний Бодлогын хороо батална. Хурлын үйл ажиллагаанд МАН оролцож байгааг үгүйсгэхгүй ч баталж чадахгүй. Гэхдээ ХҮН намыг худалдаад авчихсан шүү дээ гэв.

Чингэлтэй дүүрэгт нохойны үржил хязгаарлах ажлыг хийж байна
Чингэлтэй дүүрэгт нохойны үржил хязгаарлах ажлыг хийж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.