/2023.08.28/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс золбин нохой устгалыг хуваарийн дагуу 2023 оны наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд дүүргийн 7-24 дүгээр хороонд хийлээ.
Тус ажлын хүрээнд 265 золбин нохойг энэрэнгүй аргаар устгав.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй аргаар цөөлөхөөр гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбарыг хийлгүүлж байна.
Дүүргийн 7-24 дүгээр хорооны айл өрхүүдийн 350 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн 14 хоногийн хугацаанд хийнэ.
Эх сурвалж: ЧД