ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

/2023.08.28/: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэр бээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэв. Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.

Эх сурвалж: ЕТГ

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.