/2023.08.28/: Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийг Бамиян мужийн Банд-е-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хоригложээ.
Афганистаны ариун журам, дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Мохаммад Халед Ханафи нь эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнд хижаб өмсөөгүй явсан гэх шалтгаанаар шашны зүтгэлтнүүд болон аюулгүй байдлын байгууллагуудад хандаж, ямар нэгэн шийдэлд хүрэх хүртэл эмэгтэйчүүдийг оруулахыг хориглохыг уриалсан байна.
Band-e-Amir бол 2009 онд Афганистаны анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон аялал жуулчлалын томоохон газар юм.
Энэ бол хүмүүс гэр бүлээрээ очих дуртай газар бөгөөд эмэгтэйчүүдийг зорчихыг хориглосноор олон хүн цэцэрлэгт хүрээлэнг үзэх боломжгүй болж байна.
ЮНЕСКО энэ цэцэрлэгт хүрээлэнг "Геологийн тусгай тогтоц, бүтэцтэй, байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэн бүхий бүлэг нуурууд" гэж тодорхойлсон байдаг.
Бамиян дахь шашны лам нар цэцэрлэгт хүрээлэнд хижабны талаарх дүрэм журмыг дагаж мөрддөггүй эмэгтэйчүүд нь энэ газрын оршин суугчид биш харин цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр өөр газраас ирсэн эмэгтэйчүүд байдаг тухай хэлснээр энэхүү асуудал сөхөгдсөн байна.
Хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Ферешта Аббаси эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдрөөр эмэгтэйчүүдийг цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хориглосныг цохон тэмдэглэж, энэ нь "Афганистан эмэгтэйчүүдийг бүхэлд нь үл хүндэтгэсэн хэрэг" гэж бичжээ.
Талибууд эмэгтэйчүүдийг 2022 оны арванхоёрдугаар сард сургуульд орохыг хориглосноос эхлээд олон зүйлд эмэгтэйчүүдийг үйл ажиллагаа явуулахыг хориглож байв.
Хамгийн сүүлд Талибанчууд Афганистан дахь үсчин, гоо сайхны салонуудыг хаах тушаал өгч, долоодугаар сарын дундуур эмэгтэйчүүдийг их дээд сургуульд элсэх улсын шалгалтанд оруулахыг зогсоосон юм.
Эх сурвалж: ВВС