Хүүхэд 24 цаг /хоног/-т 3 буюу түүнээс олон удаа, эмгэг хольцтой баахыг суулгалт өвчин гэнэ.
Суулгалт нь олон янзын шалтгаантай /хоолны, халдварын, төрөлхийн ферментийн дутал, хожмын г.м/ байх бөгөөд энд халдварын шалтгааныг авч үзье.
Шинж тэмдэг
- Суулгах
- Шингэн алдах
- Нүд хонхойх
- Ховдоглон уух буюу ууж чадахгүй байх
- Шээсний гарц багасах
- Хүүхдийн мариа багасах
- Баасаар цус гарах
- Халуурах
Хэзээ эмчид хандах вэ?
Хүүхэд өдөрт 3 буюу түүнээс дээш удаа баах, хоолонд дургүй болох, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
Шалтгаан
- Нян /E.Coli. H.Jejuni, Шигеллы/
- Вирус /Зонхилон ротовирус/
- Эгэл биетэн
- Бохир гараар хооллох
- Ээж гэдэс гүйлгэх төрлийн зүйл хэрэглэх (хар чавга, гэдэс цэвэрлэх цай гм)
- Хоолны хордлого
Оношлогоо
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Өтгөний шинжилгээ
- Цусны ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Биопси
Эмчилгээ
- Эмийн эмчилгээ
- Шингэн алдалтыг зогсоох
- Хоол эмчилгээ
Хүндрэл
Шингэн алдалтыг эмчид хандалгүй удсанаар хүүхэд шингэний дутагдалд орох улмаар унтаарах шоконд орох зэрэг хүндрэлтэй тул заавал эмчид хандах хэрэгтэй.