Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд Монгол Улсад ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд Монгол Улсад ажиллалаа

May be an image of 6 people

/2023.08.16/: Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO)-ын төлөөллүүд Монгол Улсад ажиллаа.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/ нь олон улсын гэрээ хэлэлцээрт тулгуурласан Засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус байгууллага нь тогтвортой хөгжлийн нийтлэг зорилго, дэлхий дахины болон бүс нутгийн ойжуулалтын зорилтуудыг биелүүлэхийн төлөө хамтын ажиллагааг дэмждэг.

Ойн асуудлаарх НҮБ-аас гарсан тогтоол, шийдвэр, цөлжилттэй тэмцэх, биологийн төрөл зүйлийн тухай болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Азийн орнууд ойн санг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тулгарч буй бүс нутгийн улс орны үндэсний чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой Ерөнхий Ассамблейн Байнгын ажиглагч бүхий Азийн нийт 14 улсыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм.

May be an image of 7 people, cold frame and seedlings

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталснаар Монгол улс тус байгууллагын “Оролцогч тал “ буюу бүрэн эрх бүхий гишүүнээр элссэн.

Тус байгууллагыг төлөөлж 2023 оны наймдугаар сарын 6-аас 11-ний өдрүүдэд дэд гүйцэтгэх захирал Ноён Жин Сунпил, хөтөлбөрийн мэргэжилтэн Ли Эмили, туслах хөтөлбөрийн мэргэжилтэн Ли Хансол нар Монгол улсад төсөл хэрэгжүүлэх боломж, хэрэгжүүлэх талбайн судалгаа хийх зорилгоор ЗГХА Ойн газартай хамтран ажиллалаа.

May be an image of 7 people and jeep

Ажиллах хугацаандаа Ойн газрын мэргэжилтнүүдтэй хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дах төсөл хэрэгжүүлэх боломжит талбайтай танилцаж, нутгийн удирдлага болон, сум дундын ойн ангитай уулзалт зохион байгуулав.

Томилолтын төгсгөлд ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаад томилолтын ажлыг дүгнэн тайлагнаж, төсөл хэрэгжих боломжийн талаар танилцуулсан билээ.

Эх сурвалж: Ойн газар

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэлжээ
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.