Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэлжээ

/2023.08.16/: БШУ-ны сайдын 2021 оны аравдугаар сарын 06 –ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.

Энэхүү журам нь улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгоно.

Үүнд:

  • Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал.

Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/

Дүн, оноо дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын 1.3, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасны дагуу МХБШ-д заавал хамрагдаж, босго онооны болзол хангасан байна.

Эх сурвалж: БШУЯ

Автотээврийн салбар 2023 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ
Автотээврийн салбар 2023 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.