Имарт “Бичил цэцэрлэгт хүрээлэн“-г ашиглалтад оруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Имарт “Бичил цэцэрлэгт хүрээлэн“-г ашиглалтад оруулжээ

/2023.08.15/: Гадны сүлжээ дэлгүүр болон франчайзууд орж ирснээр манай улсад зарим асуудлуудыг маш сайн шийдвэрлэж чадаж байгаа.

Үүний нэг жишээ И-Март дэлгүүрийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98 дугаар цэцэрлэгийн хажуу талын 1800м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулсан байна.

Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг Имарт хамт олон 100 хувь өөрсдийн санхүүжилтээр тохижуулжээ. Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажлыг 14 хоног үргэлжилсэн байна.

May be an image of 1 person, child and text that says 'emart'

Төслийн хүрээнд 500м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам,тухлан суух сандалуудыг суурилуулсан бөгөөд 1300м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг 3метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа.

“Google certified trainer” бэлтгэх сургалтын II түвшний сургалт эхэллээ
“Google certified trainer” бэлтгэх сургалтын II түвшний сургалт эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.