“Google certified trainer” бэлтгэх сургалтын II түвшний сургалт эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Google certified trainer” бэлтгэх сургалтын II түвшний сургалт эхэллээ

/2023.08.15/: Боловсролын ерөнхий газар, "Google for Education", "Teach for Mongolia" НҮТББ-ууд хамтран Монгол улсад "Google Certified Trainer" бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Багш нар "Google Certified Trainer" хөтөлбөрт хамрагдсанаар Google-ийн бүх төрлийн программыг хэрэглэж сурахаас гадна хичээлийг илүү сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах чадварт суралцах юм.

Тус хөтөлбөрийн 1 дүгээр түвшний сургалт 2023 оны долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 11-ний өдрийн хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан.

Харин 2 дугаар түвшний сургалт наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд явагдана. "Google Certified Trainer" бэлтгэх хөтөлбөрт Улаанбаатар, орон нутгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 60 гаруй багш хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр II түвшний танхимын сургалтын нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Teach for Mongolia НҮТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гантүшиг болон Google For Education байгууллагыг төлөөлж Adnan Iftekhar нар оролцлоо.

Эх сурвалж: БЕГ

Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасан тул явж чадахгүй байгаа гэв
Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасан тул явж чадахгүй байгаа гэв
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.