“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал” сургалтын сургагч багшийг бэлтгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал” сургалтын сургагч багшийг бэлтгэж байна

/2023.08.15/: Дотуур байрын орчин үйлчилгээг сайжруулах apгa хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын багшид зориулсан “Дотуур байрын хүүхдийн аюулгүй байдал, хөгжил, хамгаалал” сэдэвт сургалтыг 2023 оны наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 19 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Өнөөдөр тус сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах “СУРГАГЧ БАГШ” бэлтгэх 3 өдрийн сургалт эхэллээ.

May be an image of 8 people, people studying and text

“СУРГАГЧ БАГШ”-аар Боловсролын ерөнхий газар, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол өpx сэтгэл зүйн хүрээлэнгийн эрдэмтэн багш нар мөн 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дотуур байрын асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 64 багш бэлтгэгдэж байна.

Сургалтын нээлтэд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Аяака Кайно оролцлоо.

“Дотуур байрын хүүхдийн аюулгүй байдал, хөгжил, хамгаалал” сургалтад хамрагдсанаар дотуур байрын багш нар хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн орчны мэдлэг, чадвараа дээшлүүлж, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг хөгжүүлэх, оролцоог дэмжих, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх apгa, аргачлалд суралцах юм.

Эх сурвалж: БЕГ

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.