Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

/2023.08.15/: Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 159,221 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 3,736 тн буюу 22 хоногийн, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40 хоногийн, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25 хоногийн, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 89,304 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 795 тн, АИ-92 автобензин 28,695 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 2,069 тн буюу 28 хоногийн, ДТ 52,323 тн буюу 44 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 1,499.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон.

Үүнд А-80 автобензин 16.2 мян.тн, АИ-92 автобензин 428.5 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 836.4 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 31.6 мян.тн, бусад 142.0 мян.тн байна.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.