/2023.08.15/: ОХУ-ын өмнөд хэсэгт орших шатахуун түгээх станцад дэлбэрэлт болсны улмаас 12 хүн амиа алджээ.
Дэлбэрэлт Каспийн тэнгисийн эрэгт орших бүс нутгийн нийслэл Махачкала хотод орон нутгийн цагаар 21:40 цагт болсон байна.
Дэлбэрэлтийн улмаас 60 хүн шархадсан бол Оросын эмч нараас иш татан мэдээлсэн нэгэн мэдээгээр амиа алдагсдын тоо 25 хүрч болзошгүй гэнэ.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Дэлбэрэлт болсон газарт Онцгой байдлын 260 орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүнд шархадсан хүмүүсийг Москва руу нүүлгэн шилжүүлэхээр нисэх онгоц илгээсэн гэв.
Амиа алдагсдын дунд гурван хүүхэд байгаа гэж Оросын Интерфакс агентлаг мэдээллээ.
Гал 600 мкв талбайг хамарсан бөгөөд цаашид дэлбэрэлт гарах эрсдэлтэй байгаа аж.
Бүгд Найрамдах Дагестан Улс нь ОХУ-ын 83 бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд тус улсын хамгийн өмнөд хэсэг юм.
Эх сурвалж: ВВС