CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч Richard Quest Монгол Улсад ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч Richard Quest Монгол Улсад ирлээ

May be an image of 3 people and text

/2023.08.15/: CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, Quest Means Business нэвтрүүлгийн хөтлөгч Richard Quest Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Richard Quest нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.

Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх юм.

May be an image of 2 people, television, newsroom and text

Эх сурвалж: Соёлын яам

“GS25”-тай хамтран автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна
“GS25”-тай хамтран автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна
 
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.