/2023.08.14/: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1200 тонн давс, 2700 тонн бодисны нөөцийг бүрдүүлнэ.
Үүнээс гадна хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, дүүргүүдийн гэрээт байгууллагууд 2500 тонн давс, 1500 тонн бодисын нөөц бүрдүүлэх ёстой. Энэ жилийн хувьд гүйцэтгэл 65 хувьтай байна.
Захирагчийн алба ШУА-ын Хими, хими техниологийн хүрээлэнтэй санамж бичгийг байгуулан хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд агуулахад буусан давс бодисны дээжийг газар дээрээс авахуулж шинжилгээг давтан хийлгэнэ.