/2023.08.09/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 10-13-нд болох Олон улсын Монголч эрдэмтдийн их хурлын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч бүртгэж эхэллээ.
09.00 цагт Анагаах ухааны сургуулийн Монгол-Японы эмнэлэгт: Монгол Улс, БНСУ-ын эмч нарын хамтарсан “Өвдөгний хиймэл үе суулгах роботок мэс засал-2023” үйл ажиллагааны нээлт болно.
09.30 цагт ШУА-д: Манай улсад зохион байгуулж буй “Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд олон улсын сургалт үргэлжилж байна.
11.40 цагт “Чингис хаан”-музейд: Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчооны ил түүх” номын нээлт болно.
- Үерийн улмаас хохирч орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно.
- Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл явагдаж байна. Бүртгэл наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.
- Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д цахимаар явагдаж байна.
- АТҮТ ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эх орчимд үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болсон талаар мэдээлнэ.