/2023.08.08/: Саяхан цахим орчинд тагтан дээрээсээ 4 удаа хий буудаж буй бичлэг тарж, цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг саатуулан хэргийг мөрдөн шалгаж байгаа.
Тэгвэл энэ төрлийн хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Натур орчимд гарчээ.
Тодруулбал Натур худалдааны төвийн ойролцоох нэгэн байрны орцонд галт зэвсгээр буудсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Манай улсад галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийн тоо маш бага байдаг хэдий ч ойрхон хоёр ч удаа энэ төрлийн зөрчил илэрч байгаа нь түгшүүр дагуулж байна.