Ч.Болортуяа: Хээрийн эмнэлэг ОБЕГ-ын агуулахад байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Болортуяа: Хээрийн эмнэлэг ОБЕГ-ын агуулахад байгаа

/2023.8.7/ Үер болж олон айл орон гэргүй болов. Энэ үед тэдгээрт туслах арга чаргыг зохих байгууллагынхан авч байна.

Харин ковидын үеэр 6,5 сая еврогийн үнэ бүхий, нэг дор 100 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломжтой хээрийн эмнэлэгтэй болсон. Гэтэл энэ эмнэлэг осол гамшгийн үед хаа байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл үүссэн. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа:

-Хээрийн эмнэлэг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад байгааг УОК-с мэдээлж байна. Хээрийн эмнэлгийг энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан газар хөдлөлтийн сургалт, Баянхонгор аймагт өнгөрсөн жил болсон “Говийн чоно-2022” сургалтын үеэр ашигласан байна. Хээрийн эмнэлгийг ашиглахдаа ойролцоо сургууль, эмнэлэггүй буюу түр хамгаалах байр, эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэх боломжгүй нөхцөлд ашиглах шийдвэрийг УОК, ОБЕГ гаргаад явна гэдэг мэдээллийг өглөө.

Гамшгаас хамгаалах төсвийг хуулийн дагуу бодитоор  төсөвлөнө
Гамшгаас хамгаалах төсвийг хуулийн дагуу бодитоор төсөвлөнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.