/2023.08.07/ Бүх шатны Засаг дарга нарт 2024 оны төсөвт гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны зардлыг бодитоор тооцож тусгахыг үүрэг болголоо. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана”, “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан байдаг байна. Мөн дүүргүүдийн Засаг дарга нарыг дүүргийнхээ нутаг дэвсгэрт эрсдэлийн үнэлгээх юм хийж, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, далан суваг шуудуу татах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дахин үүрэг болголоо.
Гамшгаас хамгаалах төсвийг хуулийн дагуу бодитоор төсөвлөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.