Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай сургууль ашиглалтад орлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай сургууль ашиглалтад орлоо

/2023.08.07/: Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 640 суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

АХБ-ны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 640 суудалтай сургуулийн шинэ барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхар.

May be an image of volleyball and lighting

Спорт заал, урлагийн цогц танхим бүхий барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажиллалаа.

Тус 640 суудалтай сургуулийн шинэ барилгын зураг төслийг "Криетив монголиа" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Би Энд Би Констракшн" ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэсэн.

Эх сурвалж: БЕГ

Зөвшөөрөлгүй буусан 28 айлыг албадан нүүлгэжээ
Зөвшөөрөлгүй буусан 28 айлыг албадан нүүлгэжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.