Зөвшөөрөлгүй буусан 28 айлыг албадан нүүлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй буусан 28 айлыг албадан нүүлгэжээ

Богдхан уулын Чандманы амны харалдаа Соёмботой уул эсрэг талд Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй буусан 28 айлыг нүүлгэх ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулж өнгөрсөн өдрүүдэд амжилттай нүүлгэн шилжүүлээд байна.

Тус айлууд нь Туул голын үерийн өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг мэргэжлийн байгууллагууд хэлсээр байсан ба саяхан орсон борооны улмаас үерт автаад байсан юм.

Мөн Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй болон үер усны онцгой хамгаалалтын бүсэд дур мэдэж хашаа хайс татах, хууль, журам зөрчсөн асуудлаар Хамгаалалтын захиргаанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран хариуцлага тооцохоор ажиллаж байна.

May be an image of text

May be an image of text

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.