Хууль зүйн сайдын тушаалын дагуу 200 хүн шарилж цэвэрлэгээнд ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн сайдын тушаалын дагуу 200 хүн шарилж цэвэрлэгээнд ажиллаж байна

/2023.08.03/: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний А/270 тоот тушаалын хүрээнд УБЗАА-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль устгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Цэвэрлэгээнд 200 хүн оролцож байгаа бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршил дахь 893,500 ам метр талбайг цэвэрлэх юм. УБЗАА-наас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд нэг сарын хугацаанд ажлын найман цагаар ажиллана.

Жил бүр шарилж устгалын ажлыг хоёр удаагийн давтамжтай зохион байгуулдаг. Эхний шарилж устгалыг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн устгалыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдлээ
Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдлээ
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.