/2023.08.02/: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Баатарын даваа” гэдэг газар өчигдөр өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж амиа алдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б 32 настай, эмэгтэй, Б 2 настай, эрэгтэй нар гэртэйгээ урсаж амиа алдсан байсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б 32 настай, эмэгтэйгийн цогцсыг 20:30 цагт гэрээс нь урд зүгт 300 метрээс олсон байна. Мөн Б 2 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөөний 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ