/2023.08.02/: Өчигдрөөс эхлэн орсон борооны улмаас Баянхонгор-Алтай чиглэлийн авто замд эвдрэл гарсан.
Тэгвэл 2023 оны наймдугаар сарын 02-ны 07:30 минутын байдлаар Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг ТҮР ХААСАН хэвээр байна.
Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу!
Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж эвдрэл үүссэн байдалтай байна.
Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 104 зорчигчтой 3 автобус жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна.
Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр нарын холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна.